Байр суурь2 мин унших

Н.Алтаншагай: Боловсролын салбар ажил хаялтаас улбаалж боловсон хүчнээ алдах өндөр эрсдэлтэй байна

Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2025.10.23/ хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуув.

УИХ-ын гишүүн Н.Алтаншагай:

Багш нарын ажил хаялт 2025 оны аравдугаар сарын 16-нд эхэлсэн. Өнөөдөр 6 дахь өдөр. Ажил хаялт албан ёсоор зогссон юмуу? Энэ асуудлыг цэгцэлж нэг талдаа гарахгүй бол, үүнийг дагаад нийгэм эдийн засгийн хүндрэлүүд бий болж байна.

Хүүхэд харах хүнгүйгээс болж аав ээжүүд цалинтай, цалингүй чөлөө авч байна. Үнэхээр ажлын байран дээрээ байх шаардлагатай аав ээжүүд маань хүүхдүүдээ гэртээ түгжиж байна. Үүнийг дагасан эрсдэлүүд байна.

Н.Алтаншагай: Боловсролын салбар ажил хаялтаас улбаалж боловсон хүчнээ алдах өндөр эрсдэлтэй байна

Боловсролын салбар ажил хаялтаас улбаалж боловсон хүчнээ алдах эрсдэл үүсэж байна. Хэрэв шийдэл гаргахгүй бол багш нар өөр ажлын байранд шилжинэ гэдэг асуудал яригдаад эхэлчихсэн. Ажил хаясан, хийдэлтэй үеийн хоолны мөнгийг эцэг эх нь төлөх юмуу? багш нар уу, эсвэл төр төлөх үү?

ССАЖЗ-ын сайдаас асуухад танай салбарын цалин нэмэгдэхгүй үлдэж байна гэж ойлгож байна. Эрхээ хамгаалдаг, тэмцдэг, дуу хоолойгоо хүргэдэг хэсэг нь нэмүүлээд бусад нь үлдэж байна. Ажлын байран дээрээ ажлаа хийгээд явж байгаа хэсэг нь хохироод үлдэж байна. Энэ салбар бол том салбар. Бодлого жигд л явах ёстой!

Тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэх тал дээр дорвитой бодлого гаргамаар байна. Шатлалтай нэмж өгөх хэрэгтэй.

Төр бол ажил олгогч биш. Ажил олгогч нь хувийн хэвшил рүү л шилждэг. ААНОАТ-тай холбоотой шинэчлэлийг нь хийж өгөхгүй бол яагаад ч урагш явахгүй.

Түүний асуултад ССАЖЗ-ын сайд Ч.Ундрам болон холбогдох яамны төлөөллүүд хариуллаа.

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн

Боловсролын салбарт ажиллагсадХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025
  3. 2024
  4. 2022

Дата архиваас

  1. 2020
  2. 2014
  3. 2013
  4. 2012
  5. 2010