Үйл явдал1 мин унших
Багшийн нийгмийн асуудлыг тогтолцоогоор нь шийдэхэд үйлдвэрчний эвлэлийн хамтын ажиллагаа чухал

Одоохон...
Үйл явдал1 мин унших

Багшийг зөвхөн цалингаас гадна тогтолцоогоор нь дэмждэг болно. Ингэснээр багшийн ачааллыг бууруулах, сургуулийн бүтцийг шинэчлэх бодлого хэрэгжиж байна.
Хувьсах зардлаар дамжуулан багш төвтэй төлөвлөлт хийх, сургалтын чанарт чиглэсэн санхүүжилт, нийгмийн баталгааг дэмжих буюу хувийн тэтгэврийн санг багшаас эхлүүлэх санаачилга гаргаж байна.
Багшийн хувийн тэтгэврийн хуримтлал болон татварын хөнгөлөлтийн өгөөжийн талаар танилцуулж, хоёр тал байр сууриа илэрхийллээ.
Багшийн талаар баримталж байгаа бодлого, шийдэл нь:
- Багшийн мэргэжлийн хөгжлийн үзэл баримтлал
- Багшийн чадамжийн хүрээ
- Багшийн ажлын норм, нормативын шинэчлэл
- Багшийн мэргэжлийн карьерын зураглал
- Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн багшийн мэргэжлийн хөгжлийг дэмжих PDQ Center
- Багш бүрт виртуаль туслах
- Цалин хөлсний бүтэц
-Багш бэлтгэх хөтөлбөрийн шинэчлэл зэрэг цогц арга хэмжээг хэрэгжүүлж, үр дүнд нь багшийн нийгмийн баталгаа сайжирч, ганц цалингийн нэмэгдэл бус тогтолцооны хувьд бүтэн өөрчлөлт гарах талаар танилцууллаа.
