Үйл явдал1 мин унших
Жендэрийн анхан шатны сургагч багш бэлтгэх сургалт зохион байгууллаа

Эх сурвалж:
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамОдоохон...
Үйл явдал1 мин унших

Эх сурвалж:
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам"Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай" хууль болон бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх сарын аяны хүрээнд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх, хуулийн хэрэгжилтийг хангах, салбарын жендэрийн боловсон хүчнийг бэлтгэх, бодлогын түвшинд дэмжих чиглэлээр Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас харьяа 26 байгууллагын салбар дундын асуудал хариуцсан албан хаагчдад "Жендэрийн анхан шатны сургагч багш" бэлтгэх сургалтыг 2026 оны 06 дугаар сарын 04-05-ны өдрүүдэд Жендэрийн Үндэсний Хороо - той хамтран зохион байгууллаа.

"Жендэрийн анхан шатны сургагч багш" бэлтгэх тус сургалтаар харьяа байгууллагуудын жендэрийн асуудал хариуцсан мэргэжилтнүүдэд жендэрийн мэдрэмжтэй бодлого төлөвлөлт хийх, онол арга зүйг практикт суурилсан хосолмол арга зүйтэй холбох, салбарын болон байгууллагын албан хаагчдад жендэрийн ойлголт мэдлэг өгөх, нөлөөллийн арга хэмжээ зохион байгуулах, “Жендэрийн мэдрэмжтэй ажлын байрны бодлого”-ыг боловсруулж, жендэрийн анхан шатны сургагч багш нарт зориулсан гарын авлага боловсруулах зэрэг мэдлэг, чадварыг олголоо.
Сургалтын үйл ажиллагаанд ССАЖЗЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Алтантуяа, Жендэрийн Үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга А.Адилбиш болон албаны төлөөлөл оролцон сургалтад хамрагдсан албан хаагчдад гэрчилгээ гардуулж амжилт хүсэн, жендэрийн эрх тэгш байдлыг бодит ажил хэрэг болгохыг онцлов.
