Байр суурь2 мин унших
Ж.Галбадрах: Улс 85% хувь мэргэжлийн багшаар хангагдсан, багын багш бараг ихэднэ гэх юм!
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Одоохон...
Байр суурь2 мин унших
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
УИХ-ын чуулганы /2026.06.26/-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар “УИХ-ын асуулгын цаг” өрнөлөө.
Гишүүд Монгол Улсын Ерөнхий сайдаас асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Ж.Галбадрах:
Улс орны хөгжлийн үндэс бол боловсрол. Энэ салбарт хийх шинэчлэлийг хөнгөн, хуумгай, яаруу сандруу, одоо пи ар байдлаар хийж хэрхэвч болохгүй ээ. Судалгаатай, эрэмбэ цэгцтэй, няхуур нямбай хийх учиртай. 2027 оны хөгжлийн төлөвлөгөөнд тусгагдсан асуудалтай холбогдуулж 3 асуулт байна.
Сургуулийн хүртээмж багшийн хомсдлыг яагаад байнга яриад байна вэ гэхээр үндсэн суурь нөхцөл нь учраас. Үүнийг хийхгүйгээр шинэчлэл байхгүй. Өнөөдрийн байдлаар яам маань их өгөгдөл ашиглаж байгаа гэх боловч судалгаагүй эхлүүлээд байна гэдэгт санаа зовж байна. 40-өөс дээш хүүхэдтэй бүлэгт сурч байгаа 210 мянган хүүхэд 29%-тай, 150-аас 500% даац нь хэтэрчихсэн сургуульд 380 мянган хүүхэд буюу 50% нь сураад байгаа юм. Тэгэхээр энд хүүхдийн эрх маш их ноцтой зөрчигдөж байна. Тэгэхээр 108 сургууль 95 цэцэрлэгийг шинээр барья аа гээд Г.Лувсанжамц гишүүн бид төлөвлөгөө гаргасан. Гэтэл энэ төлөвлөлт их алдагдсан.
АХБ-ны хөнгөлөлттэй зээлд зориулалтын бусаар орж ирж байна. Үүнийг асуух гэсэн юм. Багш хангалттай болчихсон. 85%-ийн мэргэжлийн багшаар хангагдсан. Багын багш ихэднэ гэх юм. Гэтэл 6300 багшийн хомсдол бий. Би ийм тооцоог хийчихээд байгаа юм. Гэтэл багшийн хомсдолд нэг ч төгрөг зарцуулахгүй байна. 1 багш нэг компьютер гээд хиймэл оюун, цахим шилжилтэд орох зүйл дээр их мөнгө тавьж байна. 810 тэрбум төгрөг зарцуулж байгаа. Яам өөрөө хүртэл үйлдвэр барина гээд байгаа. Гэтэл дэлхий нийтээрээ цахим шилжилтээс татгалзаад байгаа юм.