Байр суурь2 мин унших
Ж.Галбадрах: Төсвийн нийт зардлын 20 хувьд нь боловсролын зардлыг хүргэж чадах уу?
Эх сурвалж:
Vip76.mnОдоохон...
Байр суурь2 мин унших
Эх сурвалж:
Vip76.mnХэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Ж.Галбадрах:
Тогтоолын төсөлтэй танилцсан. Хүслийн жагсаалт биш бодлогын баримт бичиг болсон гэж үзэж байгаа учраас дэмжиж байгаа. Үүн дээр жилласан хүмүүст баяр хүргэхийг хүсэж байна. Эдийн засаг хөгжлийн яамны залуучуудтай маш ойрхон ажиллаж, санал солилцсон. Олон санал хэлсэн байгаа. Сайжруулаад явна гэдэгт найдаж байгаа. Засвар орох байх гэж бодож байна. Тэгээд хөгжлийн 5 жилийн үндсэн чиглэлийн 3 дугаар хавсралтыг оруулж ирснээр өөрөөр хэлбэл үнэлгээний шалгуур үзүүлэлт зорилтот түвшнийг оруулсан нь түүнийгээ тоогоор, хувиар илэрхийлэхийг оролдсон нь сайшаалтай. Үүнийг бодитой болгох хэрэгтэй. Үндсэн 8 чиглэлээ тогтоож тэргүүлэх чиглэлээ эрэмбэлсэн нь сайн хэрэг. Хүний хөгжил, боловсрол эрүүл мэндийг нэгдүгээрт тавьсан нь Ерөнхий сайдын яриад байдаг “хүний хөгжил манай ЗГ-ын мега төсөл байна” гэснээ баталж байна хэмээн талархан хүлээж авч байгаа. 5 жилийн үндсэн чиглэлийн хамгийн амин чухал зүйл нь суурь болон зорилтот түвшнээ тодорхойлоод, хэмжиж болохуйц шалгуур үзүүлэлтүүдээ оруулахыг зорьсон. Энэ нь бодитой байх ёстой. Үүнтэй холбогдуулаад хэдэн асуулт асууя.
Нэгт, боловсролын салбараа тэргүүлэх чиглэл болгосон. Үүнийгээ байнга мөрдөөд явж чадна биз дээ. Тухайлбал, төсвийн нийт зардлын 20 хувьд нь боловсролын зардлыг хүргэж чадах уу? Санхүүжилтийн 2 эх үүсвэр байна. Улсын төсөв, гадаадын хөнгөлөлттэй зээл тусламж байна гэдэг дотор гадаадын зээлд 468 тэрбум төгрөгийг тавьж. Гэхдээ энэ нь АХБ-ны 130 сая ам.долларын зээл мөн үү. 2026 онд ямар ч дүн тавигдаагүй байна. Энэ ямар учиртай юм бэ?
Хоёрт, баялгийн сангийн хуримтлалыг 2024 онд 4,48 гэсэн суурь түвшин байгааг 2030 онд зорилтот түвшинд 21,56 буюу 5 дахин нэмэх нь бодитой юу. Баялгийн сан дээр ямар бодлого баримталж байгаа вэ?
Гуравт, суурь түвшнийг бодитой тавих шаардлагатай. 3 дугаар хавсралтын 1.1 буюу стандартын шаардлага хангасан ЕБС-д байгаа бүлгийн тоо нийслэлд 76,5%, орон нутагт 97% байна гэх. Энэ хэр бодитой вэ?
