#Коммент2 мин унших

Х.Жангабыл: УИХ-ын нэр бүхий гишүүдийн хамт Дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсрууллаа

Х.Жангабыл: УИХ-ын нэр бүхий гишүүдийн хамт Дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсрууллаа

УИХ-ын нэр бүхий гишүүдийн хамт Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэхэд бэлэн боллоо. 
Дэгийн тухай хуулийн зарим зүйл, хэсэгт заасан хугацааг Монгол Улсын Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэх шаардлагатай байна.  Сүүлийн үед улс төрд өрнөсөн олон үйл явдал, маргаантай асуудал ч нэмэлт, өөрчлөлт хийх практик шаардлагыг харууллаа. 
 

Хуулийн төсөл 3 зүйлтэй бөгөөд 6.12 дахь хэсэгт нэмэлт оруулж, Мөн 10.8, 101.1, 102.1 дэх зүйл заалтуудад тусгасан хугацааг Үндсэн хуульд нийцүүлэн өөрчлөхөөр тусгав.Ингэснээр Засгийн газрын гишүүнийг томилж, чөлөөлж, огцруулах асуудлыг УИХ-д танилцуулахтай холбоотой товыг тогтоох хугацааны асуудал тодорхой болно. 

Мөн санал хураалтын ойлголтын зөрүүтэй байдлыг бууруулж, чуулганы шийдвэр гаргах үйл явцыг процедурын бус, бодлогын агуулгад суурилсан, илүү үр нөлөөтэй, ил тод болгож, парламентын үйл ажиллагаанд иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх чухал алхам болно гэж үзэж байна.

Х.Жангабыл: УИХ-ын нэр бүхий гишүүдийн хамт Дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсрууллаа

Уг хуулийн төсөлд УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 26.1, 103.1 дэх хэсэгт заасан Ерөнхий сайдын мэдэгдлийг хүлээн авснаас хойш уг асуудлыг ажлын 5 хоногийн дотор Чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулсан байхаар товыг тогтоох, мөн санал хураалт явуулах ерөнхий журамд өөрчлөлт оруулж Байнгын хорооны хуралдаанд оролцсон нийт гишүүдийн олонх дэмжсэн, дэмжээгүйгээс үл хамаарч эрх бүхий этгээдийн анх гаргасан саналыг нь дэмжих эсэхээр санал хураах эрх зүйн орчин бүрдэх юм.

Х.Жангабыл: УИХ-ын нэр бүхий гишүүдийн хамт Дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсрууллаа

Сэтгүүлч Ц.Соёлмаа

УИХ-ын үйл ажиллагааХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2023
  2. 2012
  3. 2011
  4. 2009