Байр суурь1 мин унших
Ц.Мөнхтуяа: МҮЭХ ЗГ-тай нийлээд ханцуйн дотроо наймаалцаж 5-6% нэмж ирсний хар гайг өнөөдөр ард иргэд үүрч байна
УИХ-ын чуулганы /2025.10.31/-ний өдрийн хуралдаан УИХ-ын асуулгын цагаар үргэлжилж байна.УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд Засгийн газрын гишүүдтэй мэтгэлцэж байна.
УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа:
Цалин нэмье гэж нийгмийг турхирдаг, хүүхэд сургуульгүй, цэцэрлэггүй байгаа нь танаас боллоо гэсэн дайралтууд маш их ирж байна. МҮЭХ ЗГ-тайгаа нийлээд ханцуйн дотроо наймаалцаж тохироо хийж 5-6% нэмж ирсний хар гайг ард иргэд үүрч байгаа гэдгийг дахин давтан хэлмээр байна.
Одоо 5-10% дээр наймаа тохироо хийхээ больё оо. Хуулиараа багш нарынхаа нийгмийн асуудлыг эрх зүйн хүрээнд хамгаалъя аа. Хуулийн хамгаалалтуудыг уг хуульд нэлээн сайн оруулж өгсөн. Та миний энэ хуультай танилцсан байх гэж найдаж байна.
Боловсролын ерөнхий хуульд багш нарын хөндөж байгаа нийгмийн асуудлууд бүгд орсон байгаа. Тэтгэврийн насыг 50, 55, тасралтгүй 15 жил ажилласан багш ажилтны нэг хүүхдийг эрэлттэй тэргүүлэх мэргэжлээр сургана гэсэн заалтууд амьгүй байгаа юм.
Түүний асуултад Ерөнхий сайд Г.Занданшатар хариуллаа.
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
