Байр суурь2 мин унших
О.Батнайрамдал: Оюутолгойтой холбоотой 60 мянган хуудас нотлох баримтны 50-аас илүү хувь нь "Нууцад" хамаарч байна

УИХ-ын чуулганы /2025.10.31/-ний өдрийн хуралдаан УИХ-ын асуулгын цагаар үргэлжилж байна. УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд Засгийн газрын гишүүдтэй мэтгэлцэж байна.
УИХ-ын гишүүн О.Батнайрамдал Ерөнхий сайд Г.Занданшатараас дараах асуултуудыг асуулаа.
Энэ цаг мөчид ОТ-н хэлэлцээр хийгдэж буй учраас энэ талаарх асуулт асуухгүй.
УИХ дээр Оюутолгойн асуудлаар Хянан шалгах түр хороо байгуулагдаад 4 сарын хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд бид 60 мянга хуудастай нотлох баримт цуглуулсан байна. Үүний 50%-аас дээш хувь нть ямар нэгэн байдлаар байгууллагын нууц, төрийн нууц, албаны нууц, маш нууц гэсэн тамгатай байна гэсэн үг.
Тэр дундаа ОТ-гоос ирүүлсэн 30 гаруй мянган хуудас тэр чигтээ байгууллагын нууцад хамааруулсан тамгатай ирэв. Тиймээс бидэнд олон нийтийн сонсгол хийж, мэдээллийг ашиглах боломжгүй байна.

Тэгэхдээ Монгол Улсын ЗГ-аас гаргасан ажлын тайлангууд, албан тоот, бичиг баримтууд за тэр дундаа Сангийн яам, ЗГХЭГ, УУЯ-наас хоорондоо солилцсон 10-20 гар гаруй мянган хуудас нотлох баримт төрийн болон албаны нууц тэр битгий хэл маш нууц гэсэн тамгатай байна. Тиймээс бид ЗГ дээр байгаа ОТ-н асуудалтай холбоотой нотлох баримтыг Хянан шалгах түр хорооны сонсголоор оруулж, ард түмэнд мэдэх эрхээр нь хангахад зөрчил үүсээд байна.
Ерөнхий сайд танд төрийн болон албаны нууцаар авсан бичиг баримтуудыг ил тод болгох бүрэн эрх нь бий. Тэгэхээр үе үеийн гаргасан, заримын нь хугацаа нь дууссан нууцад авсан бичгүүдийг ОТ дээр ил болгох уу? Ил болгож байж буцаад бид нар ард түмний мэдэх эрхийг хангасан сонсгол зохион байгуулах нөхцөл боломж нээгдэнэ.
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
