Онцлох мэдээ1 мин унших

“Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөн хэрэгжсэнээр улсын хэмжээнд шинээр 53 үйлдвэр ашиглалтад ороод байна

Монгол Улсын Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөн хэрэгжсэнээр улсын хэмжээнд шинээр 53 үйлдвэр ашиглалтад ороод байгаа. Үүний хоёрыг нь “Очирдагинас” ХХК-ийн хамт олон байгуулаад байна.

Тус компани “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд нөөшилсөн бүтээгдэхүүний “Экспортын үйлдвэр”-ээ 2022 онд ашиглалтад оруулсан бол “Анхан шатны мах боловсруулах үйлдвэр”-ийнхээ нээлтийг 2025.11.03-ны өдөр хийлээ.

Нээлтийн арга хэмжээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн оролцож, Монгол Улсын хүнс, хөнгөн үйлдвэрийн хөгжил, хүнсний хангамж, аюулгүй байдалд оруулж буй хувь нэмрийг нь үнэлэн талархлын батламж гардууллаа.

“Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөн хэрэгжсэнээр улсын хэмжээнд шинээр 53 үйлдвэр ашиглалтад ороод байна

Анх 2005 онд 4 хүнтэй үйлдвэрлэлээс гараагаа эхэлсэн “Очирдагинас” ХХК өдгөө Монгол Улсын 21 аймаг төдийгүй БНСУ, БНХАУ зэрэг улсуудад монголын малын махаар хийсэн бүтээгдэхүүнээ экспортод гаргаж байгаа.

Тус компани “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд арилжааны банкны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтэд хамрагдаж, үйлдвэрлэлийн хүчин чадлаа 2 дахин, бүтээгдэхүүний нэр төрлөө 20 гаруйгаар нэмэгдүүлжээ.

Үүний дагаад ажлын байраа 2 дахин нэмэгдүүлэн, жилд 14 сая ам.долларын борлуулалттай ажиллаж байгаа. Цаашид 2 мянган тонны зоорь, 100 гаруй ажилтны амьдрах байр байгуулж үйл ажиллагаагаа өргөтгөх төслүүдийг эхлүүлээд байгаа талаар гүйцэтгэх захирал Х.Тэмүүжин танилцууллаа.

“Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөн хэрэгжсэнээр улсын хэмжээнд шинээр 53 үйлдвэр ашиглалтад ороод байна
“Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөн хэрэгжсэнээр улсын хэмжээнд шинээр 53 үйлдвэр ашиглалтад ороод байна
“Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөн хэрэгжсэнээр улсын хэмжээнд шинээр 53 үйлдвэр ашиглалтад ороод байна
“Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөн хэрэгжсэнээр улсын хэмжээнд шинээр 53 үйлдвэр ашиглалтад ороод байна
“Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөн хэрэгжсэнээр улсын хэмжээнд шинээр 53 үйлдвэр ашиглалтад ороод байна

Аж үйлдвэрХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025

Дата архиваас

  1. 2024
  2. 2019
  3. 2017
  4. 2016
  5. 2015