Онцлох мэдээ2 мин унших
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр нар “Монос Хүнс” ХК-д ажиллаж байна

ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хамт өнөөдөр /2025.11.06/ “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Монос Хүнс” ХК-д ажиллаж байна.
Тус компани 2012 оноос хойш эрүүл мэндийн хүнсний үйлдвэрлэл борлуулалтын чиглэлд тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа юм.

“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд олгосон бага хүүтэй урт хугацаатай хөнгөлөлттэй зээлд хамрагдсанаар үйлдвэрийн хүчин чадал гурав дахин, борлуулалтын орлого нь 67 хувиар нэмэгджээ.
“Монос Хүнс” ХК 280 гаруй ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 72 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, хэрэглэгчдийн гарт хүргэж байна.
“Хүнсний хувьсгал”-ын үр дүнд “Монос хүнс” ХК шинэ үйлдвэрээ ашиглалтад оруулсныг онцоллоо.
2019 онд IPO хийж, “Монос групп”-ийн анхны хувьцаат компани болсон бөгөөд “MFC 1.0”, “MFC 2.0” гэсэн томоохон төсөл хэрэгжүүлээд байна.
“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд 30 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын болон эргэлтийн хөрөнгийн зээл авсан аж.
Ингэснээр дэвшилтэт тоног төхөөрөмж бүхий шинэ үйлдвэрээ ашиглалтад оруулж хүнсний агуулахаа өргөтгөхийн зэрэгцээ нийслэлийн зүүн бүсэд шинэ агуулахын бүтээн байгуулалтыг эхлүүлж, хүүхдэд зориулсан жимсний нухашны тоног төхөөрөмжөө шинэчилжээ.
Үүний үр дүнд үйлдвэрлэлийн хүчин чадал гурав дахин нэмэгдэж, үйлдвэрлэлийн биет хэмжээ 96 хувь, борлуулалтын орлого 2022 онтой харьцуулбал 68 хувиар буюу 19 тэрбум төгрөгөөр өссөн байна. Мөн онтой харьцуулахад ажилчдын цалин 50 хувь, ажлын байр 20 хувиар нэмэгджээ.
“Экос” брэнд бүтээгдэхүүний хуванцар савлагааны жинг 30 хувь бууруулснаар жилд 172 тн хуванцар хэрэглэхгүй болсон байна.
“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд 3,000 гаруй аж ахуйн нэгж 1.2 их наяд төгрөгийн урт хугацаатай, бага хүүтэй зээл аваад байна.
Мөн энэ хөдөлгөөн болон “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд аж ахуйн нэгжүүдэд 300 гаруй тэрбум төгрөгийн татварын хөнгөлөлт, зээлийн хүүгийн дэмжлэг үзүүлжээ.
“Хүнсний хувьсгал”-ын дүнд 53 үйлдвэр ашиглалтад орж, зөвхөн нэг жилд 44 мянган ажлын байр бий болоод байна.






Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн

