Үйл явдал1 мин унших
“Еден” ХХК үйлдвэрийн хүчин чадлаа 3,5 дахин, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэмжээгээ 89 хувиар нэмэгдүүлжээ

ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хамт “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд үндэсний үйлдвэрлэгч “Еден” ХХК-д ажиллав.
Тус компани 2005 онд зөгийн балны үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаагаа эхлүүлэн, 2010 оноос “ЕДЕН” нэрийн нэрс, аньс, чацарганы өтгөрүүлсэн шүүсийг үйлдвэрлэж эхэлжээ.
“Еден” ХХК “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд олгосон бага хүүтэй, урт хугацаатай зээлд хамрагдаж үйлдвэрийн хүчин чадлаа 3,5 дахин нэмж, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэмжээ нь 89 хувиар өссөн байна.






