Үйл явдал1 мин унших
Т.Аубакир: Ахмадын тэтгэврийг 8.6 хувиас илүү нэмэх эх үүсвэр байхгүй
Цалин, хөлс
Эрүүл мэндийн ажилтны ажил хаялт, ахмадын тэтгэвэр, тэтгэмжийн асуудлаар ГБХНХ-ын сайд Т.Аубакираас тодрууллаа. Тэрээр "Ахмадын тэтгэврийн нэмэгдэлд ирэх оны төсөвт 690 орчим тэрбум төгрөг сууж байгаа. Баасан гараг гэхэд улсын төсөв батлагдах ёстой. Тэр хүртэл нэмэгдэх төсвийн орон зай байгаа юу үгүй юу гэдэг дээр төсвийн байнгын хороо, СЯ дахин нэмэх боломжгүй гэх байр сууриа илэрхийлж байна. Тэтгэврийг 8.6 хувиар нэмж, 690 орчим тэрбум төгрөгийн эх үүсвэр байна. Энэ нь дараа жилийн инфляцитай уялдуулж нэмэх хуулийн дагуу нэмэгдэл юм.
Эх сурвалж:
МН25 ТВ

