Байр суурь1 мин унших

Б.Цэнгэл: Хөгжлийн банкны активыг сайжруулах, өр төлбөрийг барагдуулахаар ажлын хэсэг ажиллаж байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудлаар гишүүний асуултад ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл хариулт өглөө:

Энэ асуудлыг хариуцах ажлын хэсгийг томилон ажиллуулж байгаа. Ажлын хэсэг 5 удаа хуралдаж, газар дээр нь очиж ажилласан. Эхний ээлжид Хөгжлийн банк, Чингис банк, Капитал банк, Үндэсний хөрөнгө оруулалтын банк гэсэн банкнууд дээр байгаа төртэй холбоотой 1,4 их наядын өр төлбөрийн асуудал байж байгаа. Эхний ээлжид бид Хөгжлийн банкны активыг сайжруулах чиглэлээр өр төлбөрийг барагдуулахаар ажлын хэсэг ажиллаж байгаа. Энэ 11 сардаа багтаагаад ЗГ-аар бид танилцуулж тогтоол гаргуулахаар ажиллаж байгаа. Энэ дээр бол бид Хөтөлтэй холбоотой 460-аад тэрбум төгрөгийн асуудал, Шинэ Яармаг хороолол, Гантиг вилла. Мөн 3-4 ААН-тэй холбоотой асуудлыг ЗГ-аар шийдвэр гаргахаар ажиллаж байгаа. 

Эх сурвалж:

Vip76.mn