Үйл явдал1 мин унших
Эсватинийн Хаант Улс, Барбадос Улс, Бүгд Найрамдах Тринидад ба Тобаго Улс, Бүгд Найрамдах Ботсван Улстай дипломат харилцаа тогтоох тухай тогтоолын төслийг УИХ-д өргөн барилаа

Монгол Улс Нэгдсэн Үндэстний Байгууллагын бүх гишүүн улстай дипломат харилцаа тогтоох стратегийн зорилт дэвшүүлэн, хэрэгжүүлж байгаа.
Энэ хүрээнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Эсватинийн Хаант Улс, Барбадос Улс, Бүгд Найрамдах Тринидад ба Тобаго Улс, Бүгд Найрамдах Ботсван Улстай дипломат харилцаа тогтоох тухай тогтоолын төслийг Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр /2025.06.27/ өргөн барилаа.
Эдгээр дөрвөн улстай дипломат харилцаа тогтоосноор Монгол Улс НҮБ-ын гишүүн бүх улстай (192 орон) дипломат харилцаа тогтоосон дэлхийн цөөн улсын нэг болох түүхэн боломж бүрдэж байна. Энэ бол манай идэвхтэй дипломат үйл ажиллагааны бодит үр дүн бөгөөд цаашид ч олон улсын хамтын нийгэмлэгтэй харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлж, бататган хөгжүүлэх чиглэлийг тууштай баримтлах болно.
Тогтоолын төслийг ирэх долоо хоногт Улсын Их Хурлын чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэхээр төлөвлөж байна.
