Үйл явдал1 мин унших
Монгол Улсын Гадаад харилцааны сайдаар Б.Батцэцэг дахин томилогдлоо

Монгол Улсын Гадаад харилцааны сайдаар Б.Батцэцэгийг дахин томилж, итгэл хүлээлгэлээ.
Тэрбээр “Хурдтай өөрчлөгдөж буй олон улсын нөхцөл байдалд Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний язгуур эрх ашгийг хамгаалсан тэнцвэртэй, идэвхтэй гадаад бодлогыг тууштай үргэлжлүүлнэ. Хөршийн харилцаа, гуравдагч хөршийн бодлого, эдийн засгийн дипломат ажиллагаа, зөөлөн хүчний бодлогыг эрчимжүүлж, Монгол Улсыг олон улсын тавцанд энх тайвныг эрхэмлэгч, ардчиллыг дээдлэгч, соёл иргэншлийн гүүр орон хэмээх байр суурийг тогтоон төлөвшүүлэх бодлогоо улам бататгах болно” гэв.










