Байр суурь2 мин унших
Б.Мөнхсоёл: Зоригтой, шударга дугарсан гишүүдийг сошиалаар bully-дүүлдэг үзэгдэл газар авчихлаа

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Одоохон...
Байр суурь2 мин унших

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл:
2 товч асуулт асууя!

1. УИХ-ын дарга байхдаа Чөлөөлье! аяныхаа хүрээнд Эдийн засгийн эрх чөлөөний асуудлыг хөндөж хууль гаргахаар ажиллаж байна. Монгол Улсын хэмжээнд 933 хууль, акт үйлчилж байгаагийн 358-д нь бизнесийн, эдийн засгийн эрх чөлөөг хөндсөн заалтууд бий. Үүнд хиймэл оюун ухаан ашиглаж байгаад давхардал, эсвэл орхигдолыг цэгцэлнэ гэдгийг хувь гишүүний хувьд дэмжиж, зорилтот бүлгүүдэд эдийн засгийн эрх чөлөө гэж юу болохыг, юуг шийдэхийн төлөө зорьж байгаа гээд ажлын хэсгийн гишүүний хувьд маш анхаарч ажиллаж байна.
Энэ ажлын үргэлжлэл богино хугацаанд юу байх бол? Уулзалт, хэлэлцүүлэгт орж байгаа ААН-үүдэд тодорхой өөрчлөлт авчраасай гэсэн хүсэл, хүлээлт бий. Хамгийн түрүүнд Татварын багц хууль, НДС,ЭМДС-ийн асуудлууд яригдаж байна.
2. Нөгөө талдаа үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөний асуудал байна. Намын дотоод асуудал уу, энэ улс төрийн асуудлуудаас болоод иргэд маш их талцаж байн, хуваагдаж байна.
Зоригтойгоор, шударгаар үзэл бодлоо илэрхийлсэн гишүүдийг ямар нэгэн байдлаар, ялангуяа сошиал медиа дээр гүтгэж, доромжилдог ийм үзэгдэл газар авчихлаа. Энэ тал дээр та ямар дорвитой ажил хийх вэ?
Эцэст нь богино хугацаанд хэрхэн үр дүнд хүрнэ гэж бодож байна вэ?