Байр суурь2 мин унших
Ж.Галбадрах: Ард иргэдийнхээ боловсролд хөрөнгө оруулалт хийж, амьдралаа аваад явах чадварт сургаснаар Монгол Улсад хөгжил ирнэ
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Одоохон...
Байр суурь2 мин унших
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
УИХ-ын гишүүн Ж.Галбадрах:
Сайд нар хэчнээн хичээж байгаа ч үр дүн гарахгүй байгаа тал бий. Үүний гол шалтгаан салбар хоорондын уялдаа муу байгаатай холбоотой. Хот хүртэл Засгийн газраас хамааралгүй тусдаа Вант улс шиг л юм байдаг гээд гишүүд хэлж байна.
Та Хоттой хэрхэн хамтарч ажиллах вэ? Дарга нь хэн байх вэ?
Мөн УИХ болон ЗГ-ын уялдаа ч сул байна. Бөөн ажлын хэсэг, байнгын хороод бий. ЗГ-ын гишүүд, агентлагийн дарга нарыг дуудаж авчраад асуултууд тавьдаг ч хариулсан болоод өнгөрдөг. Эргээд гүйцэтгэлээ тайлагнадаггүй. Бидэнд хариуцлагын тогтолцоо, эргэх холбооны тал дээр та ямар шинэчлэл, өөрчлөлт хийх вэ гэдгийг асууя.

Би бол боловсролын салбарыг төлөөлсөн эксперт хүн. Өмнөх ЗГ хүний хөгжлийн мега төслийн хэмжээнд авч үзнэ гэж амласан, ажилласан. Та үүнийг үргэлжлүүлнэ биздээ гэж итгэж байгаа. Би Н.Учралтай даргатай хамтарч ажлын хэсэг, бодлогын хороог ахалж ажилласан.
Монгол Улсад ядуурал бодитой нүүрлэсэн байна. Иргэдийнхээ боловсролыг дээшлүүлэхгүйгээр энэ ядуурлын тойргоос гарахгүй. Бусад улсын туршлага үүнийг л баталдаг. Ард иргэдийнхээ боловсролд хөрөнгө оруулалт хийж хувь хүн бүр бие даах чадвартай, өөрийн амьдралаа өөрөө аваад явчих тийм чадварт сургах тал дээр л анхаарч байж Монгол Улсад хөгжил ирнэ.
Та боловсролын салбарт юуг нэгдүгээрт тавьж, юунаас эхлэх вэ? Боловсролд олон жилийн турш бугшсан олон асуудал бий. Үүнийг сонгуулиас өмнөх хугацаанд шийднэ гэж попорч худлаа ярьдаг үе үеийн сайд нар байсны хор гайгаар энэ цогцоороо шийдэхгүй байна.
Төрийн өмчийн сургуульд 200 мянга хүүхэд нэг ангид 40, 50, 60-уулаа сууж байна. 10 мянган багш дутагдалтай байна. Тиймээс зарим хичээлийг, ялангуяа Байгалийн ухааны хичээлийг үзэхгүй төгсөж байна. Ийм нөхцөлд чанартай боловсрол яригдахгүй. Үүнийг бид хүлээн зөвшөөрөөд суугаад байгааг та юу гэж хардаг вэ? Монгол Улсын 5 жилийн төлөвлөгөөнд Боловсролын салбарын KPI, 19 мянган багш дутагдах талаар судалгаа гаргаад явуулсан.
Түүний асуултад нэр дэвшигч Н.Учрал хариуллаа.