Байр суурь2 мин унших

Э.Батшугар: Монгол Улсад байгуулагдсан Виртуаль бүс нь цахим эдийн засгийг тэлнэ гэж харж байгаа

УИХ-ын чуулганы 2025.11.13-ны өдрийн хуралдаанаар “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан С.Одонтуяа гишүүн асуулт асууж, УИХ-ын гишүүн Э.Батшугар хариуллаа.

Цахим эрин үе ирчихсэн байна. Дэлхийн хамгийн том компаниуд өмнө нь уул уурхай, нефц, газ олборлодог компаниуд байсан. Одоо бол цахим компаниуд болчихсон байгаа. Монгол Улсын өнөөдрийн нөхцөл байдал цахим талдаа, эдийн засаг талдаа бол том дэмжлэг байгаагүй. Харин өмнөх парламентаар мэдээлэл технологийг дэмжих тухай хууль батлагдсан. Үүний үр дүнд 2021 оны 1 сарын 1-нээс виртуаль бүс байгуулагдаж байгаа. Виртуаль бүсийг амилуулах 2 журам нь ЗГ-аар 9 сард батлагдчихсан. Энэ нь тодорхой хэмжээгээр цахим эдийн засгийг тэлнэ гэж харж байгаа юм. Үүнд мэдээлэл технологийн компаниуд бүртгэгдсэнээр орлогын албан татвараас чөлөөлөгдөнө, НӨАТ-аас чөлөөлөгдөнө, дээрээс нь НДШ-ийн буцаан олголт хийнэ. Мөн экспортод бүтээгдэхүүн гаргавал судалгаа шинжилгээний70%-ийг нь буцаан олгоно. Хиймэл оюундаа тулгуурдсан бүтээгдэхүүн гаргавал 40% нь буцаан олгоно гэх мэтчилэн дэмжлэгүүд орчихсон байгаа юм. Олон улсын жишгийг харахад виртуал бүс бий болсноор цахим эдийн засгийг нэлээн томоор тэлдэг юм байна лээ. Жишээлбэл Молдова улс 2017 онд виртуал бүстэй адилхан хууль батлагдсан. Тухайн үед цахим эдийн засаг нь бол 212 сая доллар байсан. 2022 онд буюу 5 жилийн дараа 677 сая доллар болчихсон. Гүрж улс мөн адилхан. 2011 онд цахим эдийн засгаа дэмжих тийм хууль батлагдсан. Яг манай Монголын виртуаль зонтой адилхан. Үүнд тухайн үед цахим эдийн засаг нь 32 сая ам.доллар байсан. 5 жилийн дараа гэхэд 240 сая ам,доллар болсон. Тэгэхээр Монгол Улс өнөөгийн байдлаар нийт дотоодын бүтээгдэхүүний цахим эдийн засаг  2%-ийг эзэлж байгаа. Үүний дийлэнх нь оператор компаниуд байгаа. Мобиком, Юнител, Скайтел гэх мэт. Эд нарыгаа цэвэрлээд хасвал 0,12%-ийг нь эзэлж байгаа. Энэ 2030 он гэхэд виртуал бүс бүрэн хэрэгжиж эхэлбэл 4 дахин өснө гэж тийм тооцоолол гарсан. Гэхдээ үүнээс илүү өсөх бололцоотой. Учир нь хиймэл оюуныг ЗГ нэлээн дэмжээд, ирэх жилд Жи Пи Ю-ийн кластер байгуулагдана. Эрдэм шинжилгээний судалгааны байгууллагууд болон манай старт ап гарааны бизнесүүд ч гэсэн Жи Пи Ю-аа Монголдоо ашиглах бололцоог нээнэ.

Э.Батшугар: Монгол Улсад байгуулагдсан Виртуаль бүс нь цахим эдийн засгийг тэлнэ гэж харж байгаа

Эх сурвалж:

Vip76.mn

Мэдээллийн технологиХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025

Дата архиваас

  1. 2024
  2. 2016
  3. 2014