Үйл явдал1 мин унших

УИХ-ын гишүүн Д.Рэгдэлийг Монгол Улсын Ерөнхий сайдын “Хөгжлийн бодлогын орон тооны бус зөвлөл”-ийн бүрэлдэхүүнд ажиллахыг урилаа

УИХ-ын гишүүн Д.Рэгдэлийг Монгол Улсын Ерөнхий сайдын “Хөгжлийн бодлогын орон тооны бус зөвлөл”-ийн бүрэлдэхүүнд ажиллахыг урилаа

Нийгэм, эдийн засаг, Технологи, Байгаль орчин, Хот байгуулалт, Гэр бүл, залуучууд зэрэг үндсэн салбарт тулгамдаж буй асуудлуудад шинжлэх ухаанд суурилсан, нотолгоонд тулгуурласан судалгаа, санал зөвлөмж боловсруулах эрхэм зорилгоор "Хөгжлийн бодлогын орон тооны бус зөвлөл"-ийг байгуулж байгаа аж.

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар УИХ-ын гишүүн, Шинжлэх ухааны академич Д.Рэгдэлийг салбартаа хуримтлуулсан арвин туршлага, гүнзгий мэдлэг, нэр хүндийг өндрөөр үнэлж, энэхүү зөвлөлд нэгдэн, бодлын санал боловсруулах, судалгааны чиглэлийг тодорхойлоход оюуны манлайллаа ханган хамтран ажиллахыг урилаа.

Хариуд нь тэрбээр “Миний өчүүхэн туршлага мэдлэгийг өндөр үнэлж, Бодлогын Зөвлөлд орохыг урьсан явдалд баярлалаа. Таны товлосон цагт уулзаж санал солилцох, улмаар хамтран ажиллахад би бэлэн байна” гэв.

Засгийн газрын үйл ажиллагааХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2013
  2. 2012
  3. 2011
  4. 2010
  5. 2008