Үйл явдал1 мин унших

Нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна

Нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна

Бэлчээрийн ургамлын ургалтын байдал долдугаар сарын 10-ны байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу, 42 хувьд хэвийн байна.

Тухайлбал, Баян-Өлгий, Увс, Төвийн зарим нутгаар, Ховд, Өвөрхангай, Өмнөговь, Сэлэнгэ, Дархан-Уул, Дундговь, Хэнтий, Сүхбаатарын ганц нэг сумын нутгаар муу, Говьсүмбэр, Архангайн нийт, Завхан, Хөвсгөл, Сүхбаатарын ихэнх, Баянхонгор, Өвөрхангай, Говь-Алтай, Булган, Сэлэнгэ, Төв, Өмнөговь, Дорноговь, Дорнодын зарим, Баян-Өлгий, Увс, Ховд, Дундговь, Хэнтийн цөөн сумдын нутгаар хэвийн, бусад нутгаар дунд байна.

Салхины хурд тал хээр болон говийн нутгаар түр зуур 16-27 м/с буюу аюултай үзэгдлийн, Баянхонгорын Баянцагаан, Төвийн Угтаалцайдам, Хэнтийн Дархан, Дундговийн Цагаандэлгэр, Дэрэнд 28-31 м/с буюу онц аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч салхилсан байна.

Өнгөрсөн арав хоногт агаарын температур нийт нутгаар дунджийн орчим буюу түүнээс 1.1-4.7 градусаар дулаан, хур тунадас нийт нутгийн 70 гаруй хувьд дунджийн орчим буюу түүнээс ахиу, Орхоны нийт, Говь-Алтай, Хөвсгөл, Өмнөговь, Хэнтий, Дорноговь, Дорнод, Сүхбаатар ихэнх, Увс, Ховд, Завхан, Баянхонгорын зарим, Булган, Төв, Архангай, Өвөрхангай, Дундговийн цөөн сумдын нутгаар дунджаас ахиу орсон байна. Эх сурвалж:ЦУОШГ

Налайх ДүүрэгХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2017
  2. 2015
  3. 2014
  4. 2013