Үйл явдал2 мин унших
Нээлттэй сонгон шалгаруулалтад урьж байна

Онцгой байдлын байгууллагын туслах албан тушаалын сул орон тоог нөхөх, нөөц бүрдүүлэх зорилгоор Дотоод хэргийн их сургуулийн Ахлагчийн сургуультай хамтран “Аврах, гал унтраах автомашины жолооч”, “Холбооны бага мэргэжилтэн”, “Аврагч, гал сөнөөгч”-өөр иргэдийг сонгон шалгаруулж, суралцуулах ажлыг зохион байгуулах гэж байна.
Тавигдах шаардлага:
• Хугацаат цэргийн алба хаасан /хугацаат цэргийн албыг биеэр болон оюутан цэрэг, дүйцүүлэх алба хаасан/,
• Биеийн өндөр /эрэгтэй 170см дээш/
• Нас 18-25 /2025 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 18 нас хүрсэн байх/,
• Бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой байх,
• Гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлж байгаагүй байх,
• “Аврах, гал унтраах автомашины жолооч”-ийн сонгон шалгаруулалтад орох иргэд жолооны үнэмлэхтэй ирсэн байх, /хуулбар хүлээн авахгүй/ 18-30 хүртэлх насны
• Шивээсгүй байх,
2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр нэгдсэн бүртгэл, судалгаа явагдаж, эрүүл мэндийн шалгалтад орох эрх үүсэх тул 09 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтэс дээр холбогдох материалуудыг авч ажиллана.
Бүрдүүлэх_материал:
• Өргөдөл
• Төрийн албан хаагчийн анкет /А хэсэг/
• Боловсролын түвшин, мэргэжлийн зэргийг тодорхойлсон бичиг баримт /гэрчилгээ, диплом, үнэмлэх/-ыг нотариатаар баталгаажуулсан хуулбар, эх хувийн хамт, төгссөн сургуулийн тодорхойлолт
• Иргэний үнэмлэх /нотариатаар баталгаажуулсан хуулбар/
• Оршин суугаа газрын хаягийн тодорхойлолт
• 3х4 хэмжээний 2 хувь цээж зураг
• Шаардлагатай бусад материал /жолооны үнэмлэхний хуулбар эх хувийн хамт, цэргийн үүрэгтний үнэмлэх/
• Гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлж байгаагүй лавлагаа
• 3-н үеийн намтар
Холбогдох мэдээллийг Онцгой байдлын хэлтсийн 89846965 утсаар холбогдож лавлана уу.
Санамж: Тавигдах шаардлага, бусад шаардлагыг хангаагүй иргэнийг бүртгэхгүй тул төв, орон нутгаас бүртгүүлэх гэж ирсэн иргэдийн замын болон бусад зардал, шаардлага ханган бүртгүүлээд эрүүл мэндийн үзлэгт ороод тэнцээгүй, Дотоод хэргийн их сургуулийн элсэлтийн журмын дагуу тэнцээгүй иргэний гаргасан зардлыг Онцгой байдлын байгууллага хариуцахгүй болно.
Эх сурвалж:
Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтэс

