Үйл явдал1 мин унших
Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн мэдэгдэл хүргэн ажиллав

Цаг уур орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээллийн дагуу 2024 оны 08 сарын 20,21,22-ны өдрүүдэд их хэмжээний усархаг бороо орж голын усны түвшин өмнөх өдрүүдээс 30-40см давж үерийн аюултай түвшинд хүрэх ба үерийн аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор Налайх дүүргийн 1,6-р хороонд байрлах үерийн эрсдэлтэй бүсэд амралт жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж, иргэдэд энэхүү хугацаанд үйл ажиллагааг түр зогсоох мэдэгдэх хуудас тараан ажиллаж байна.

ИРГЭД ТА БҮХЭН ЭНЭХҮҮ ӨДРҮҮДЭД БОЛЗОШГҮЙ АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭН ГОЛЫН ОЙР ОРЧМООР ЗОРЧИХГҮЙ БАЙХЫГ НАЛАЙХ ДҮҮРГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ХЭЛТЭЭС ЗӨВЛӨЖ БАЙНА.

Эх сурвалж:
Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтэс

