Үйл явдал1 мин унших
Гал түймэр унтраах тактикийн сургууль амжилттай зохион байгуулагдлаа

Налайх дүүргийн онцгой байдлын хэлтсийн 2025 онд зохион байгуулах Тактик, тархалтын дадлага сургуулийн хуваарийн дагуу дүүргийн 3 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг "МЕРА ХХК"-ийн ажилтан, алба хаагчдад "Объектын гал түймрээс урьдчилан сэргийлэх" тухай танхимын болон дадлага сургалтыг 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдөр зохион байгууллаа.

Дадлага сургуулилтад тухайн байгууллагын ажилтнуудад цагийн байдал зарлаж, тухайн аюулын үед ажилтан, алба хаагчид руу чиглэсэн арга хэмжээг хэрхэн зохион байгуулах заавар зөвлөмжийг өгөн, Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар анги, Эрэн хайх аврах бүлгийн ажилтан алба хаагчид тухайн үйлдвэрийн Т-11 үйлдвэрийн барилгад гарсан гал түймрийг унтраах, аврах ажиллагааг зохион байгуулах, эрүүл мэндийн анхан шатны тусламж үзүүлэх дадлага сургуулийг зохион байгуулан ажиллв.

Эх сурвалж:
Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтэс

