Үйл явдал1 мин унших
"Сэргийлье-хамгаалъя” нэгдсэн арга хэмжээ үргэлжилж байна

Нийслэлийн гэр хорооллын айл өрхийн гал түймэр, угаарын хийн хордлогын эрсдэлийг бууруулах, агаар орчны бохирдлыг бууруулахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, болзошгүй гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх мэдлэг олгож, заавар зөвлөмж өгөх зорилгоор “Сэргийлье-Хамгаалъя” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна.

Энэ хүрээнд 09 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн Налайх дүүргийн 1, 3, 4, 5, 6, 7, 8 дугаар хорооны гэр хорооллын айл өрхийн эрсдэлийг үнэлж, галын аюулаас урьдчилан сэргийлэх үзлэг шалгалт хийж, иргэдэд урьдчилан сэргийлэх заавар зөвлөмж хүргэн ажиллана.

“Сэргийлье-Хамгаалъя” нэгдсэн арга хэмжээний хүрээнд гэр хорооллын айл өрхийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр яндан, пийшин зуухны аюулгүй галлагаа, цахилгааны угсралт, ашиглалтын хэрэглээний талаар мэргэжлийн байгууллагын хамтарсан бүрэлдэхүүн иргэдэд заавар зөвлөмж хүргэж, аюулгүй байдлыг ханган ажиллаж байна. Нэгдсэн арга хэмжээ 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.
Эх сурвалж:
Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтэс

