Үйл явдал1 мин унших

"Хүн малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх" хяналтын постны үйл ажиллагааг шалган зөвлөмж өглөө

"Хүн малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх" хяналтын постны үйл ажиллагааг шалган зөвлөмж өглөө

Нийслэлийн Засаг даргын 2025 оны  А/1064, Налайх дүүргийн Засаг даргын 2025 оны "Тарваган тахал болон хүн, малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай" А/207 дугаар захирамжийн хүрээнд 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн хяналт шалгалтыг зохион байгуулав.

Улмаар 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр НОБГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын хэлтсийн ахлах мэргэжилтэн, хошууч А.Балжиннямаар ахлуулсан ЭЦГ, НМЭГ-ын 7 алба хаагчийн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг тус дүүргийн "Хүн малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх"  хяналтын постны үйл ажиллагааг шалган заавар зөвлөмж өгч ажиллалаа.

Тухайн хяналтын цэг хяналт шалгалт зохион байгуулснаас хойш өнөөдрийг хүртэл 11354 тээврийн хэрэгсэл, 21461 иргэдэд хяналт шалгалт зохион байгуулан 3 зөрчил илрүүлэн Зоонозын өвчин судлалын төвд хүлээлгэн өгч устгалд оруулсан байна.

"Хүн малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх" хяналтын постны үйл ажиллагааг шалган зөвлөмж өглөө

Налайх ДүүрэгХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2017
  2. 2015
  3. 2014
  4. 2013