Үйл явдал1 мин унших
Налайх дүүргийн гамшгийг тэсвэрлэх чадавхын үнэлгээг зохион байгууллаа

Нийслэлийн Засаг даргын 2025 оны 10-р сарын 03-ны өдрийн А/1402 дугаар захирамж болох “Гамшгийг тэсвэрлэх чадавхыг үнэлэх ажлын хэсэг байгуулах тухай” захирамж, мөн “Аюулгүй, гамшигт тэсвэртэй хотыг бий болгох нь” санаачилгыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Налайх дүүргийн гамшгийг тэсвэрлэх чадавхыг үнэлэх ажлыг дүүргийн менежер С.Ялалтаар ахлуулсан ажлын хэсэг 10-р сарын 14, 15-ны өдрүүдэд зохион байгуулан ажиллалаа.

Уг үнэлгээг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Гамшгийн эрсдэлийг бууруулах газраас боловсруулсан “Хотын гамшгийг тэсвэрлэх чадавхыг онооны аргаар үнэлэх аргачлал”-ын дагуу хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ нь гамшгийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг нэмэгдүүлэх зорилготой юм.
Эх сурвалж:
Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтэс

