Үйл явдал1 мин унших

Яндан, зуухны аюулгүй галлагаа, цахилгааны угсралт, ашиглалтын хэрэглээний талаар иргэдэд заавар зөвлөмж хүргэв

Яндан, зуухны аюулгүй галлагаа, цахилгааны угсралт, ашиглалтын хэрэглээний талаар иргэдэд заавар зөвлөмж хүргэв

Нийслэлийн гэр хорооллын айл өрхийн гал түймэр, угаарын хийн хордлогын эрсдэлийг бууруулах, агаар орчны бохирдлыг бууруулахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, болзошгүй гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх мэдлэг олгож, заавар зөвлөмж өгөх зорилгоор “Сэргийлье-Хамгаалъя” нэгдсэн арга хэмжээ явагдаж байна. 

Яндан, зуухны аюулгүй галлагаа, цахилгааны угсралт, ашиглалтын хэрэглээний талаар иргэдэд заавар зөвлөмж хүргэв

Энэ хүрээнд 09 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн Налайх дүүргийн 1, 3, 4, 5, 6, 7, 8 дугаар  хорооны гэр хорооллын айл өрхийн эрсдэлийг үнэлж, галын аюулаас урьдчилан сэргийлэх үзлэг шалгалт хийж, иргэдэд урьдчилан сэргийлэх заавар зөвлөмж хүргэн ажиллаж байна.

“Сэргийлье-Хамгаалъя” нэгдсэн арга хэмжээний хүрээнд гэр хорооллын айл өрхийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр яндан, пийшин зуухны аюулгүй галлагаа, цахилгааны угсралт, ашиглалтын хэрэглээ зэргийг тухайн хороодын хэсгийн ахлагч нартай хамтарсан бүрэлдэхүүн  иргэдэд заавар зөвлөмж хүргэж, аюулгүй байдлыг ханган ажиллаж байна. Нэгдсэн арга хэмжээ 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.

Яндан, зуухны аюулгүй галлагаа, цахилгааны угсралт, ашиглалтын хэрэглээний талаар иргэдэд заавар зөвлөмж хүргэв

Налайх ДүүрэгХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2017
  2. 2015
  3. 2014
  4. 2013