Үйл явдал1 мин унших
Иргэний үнэмлэхээ гардан авч буй Чингэлтэйн 16 настнуудтай уулзлаа

УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл Бүгд Найрамдах Улсаа тунхаглан, анхдугаар Үндсэн хуулиа баталсан түүхэн өдрийг угтан Чингэлтэй дүүргийн 16 насанд хүрч, иргэний үнэмлэхээ гардан авч буй 1300 сурагчтай уулзаж, иргэний андгай өргөх ёслолд оролцлоо.
Тэрбээр "Тусгаар тогтнол гэдэг өөрөө сүнстэй, шүншигтэй үг ээ. Дэлхий дээр 3000 гаруй үндэстэн, ястан байгаагаас ердөө 193 нь өөрийн улсын тусгаар тогтнолыг зарлан тунхаглаж чаджээ. Тэдний нэг нь бид, Монголчууд
Хилээ заагласан газар шороотой, тугаа мандуулсан төр улстай, эрх чөлөөт улсын иргэн байх юутай их хувь тавилан болохыг түүх гэрчилдэг. Өвгөдөөс үлдээсэн эх орноо улам хөгжүүлэх, тусгаар тогтнолоо бататган түүчээлэх залуус дүү нараараа бахархлаа
Ирээдүйг бүтээх, уламжлалыг хадгалах шинэ иргэдээ найм дахь жилдээ хүлээн авч буй Чингэлтэй дүүргийн төр, захиргааны хамт олонд баярлалаа
Монгол Улсын иргэний үнэмлэхээ Эзэн богд Чингис хааны мэндэлсэн билэгт өдрийн босгонд гардан авсан эрхэм дүү нартаа эрдмийн амжилт, амьдралын гэгээн сайхныг билэгдэн ерөөе" гэв.





