Үйл явдал1 мин унших
Н.Батсүмбэрэл: Хүн бүр эрхээ мэддэг, бие биеэ хүндэлдэг соёл нь хөгжил дэвшил, эв нэгдлийн хамгийн бат бөх суурь

1948 оны энэ өдөр НҮБ-ын Ерөнхий Ассамблей "Хүний эрхийн түгээмэл тунхаглал"-ыг баталж, хүн бүрийн эрх чөлөө, үнэ цэнийг дэлхий даяар тунхагласан түүхтэй.
Хүний эрх гэдгийг бид ихэвчлэн том хүрээнд хардаг. Гэвч НҮБ-аас гаргасан энэ жилийн “Our Everyday Essentials” уриа нь хүний эрхийг бидний өдөр тутмын амьдралын салшгүй хэсэг, зайлшгүй хэрэгцээ гэдгийг онцоллоо.
Энэ бол таны, миний, бидний өдөр бүр мэдэрдэг:
Аюулгүй, амар тайван байдал,
Чанартай боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ,
Дулаан орон гэр, тэгш боломж,
Өөрийн дуу хоолойгоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөө юм.
Хүн бүр эрхээ мэддэг, бие биеэ хүндэлдэг соёл нь хөгжил дэвшил, эв нэгдлийн хамгийн бат бөх суурь билээ. Энэ өдөр зөвхөн тэмдэглээд өнгөрөх бус, нэгнийхээ эрхийг хүндэтгэдэг, хүнлэг нийгмийг хамтдаа бүтээхийн төлөө хичээцгээе.
