Үйл явдал1 мин унших
"Кибер тусгаар тогтнол форум” гурав дахь удаагаа зохион байгуулагдаж байна

Монгол Улсад дижитал шилжилт, кибер аюулгүй байдлын чадавхыг бэхжүүлэх зорилготой “ITactic” арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү форумыг нээж Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд бөгөөд кибер аюулгүй байдлын зөвлөлийн дэд дарга Э.Батшугар нээж үг хэллээ.

Тэрээр энэ удаагийн хиймэл оюуны нэвтрэлттэй холбоотой аюулгүй байдлыг хангах талаар хэлэлцүүлэг өрнүүллээ. Форумаас гарсан санал, дүгнэлтүүд нь Засгийн газраас дэвшүүлсэн Digital First уриалгыг хэрэгжүүлэх, салбарын хөгжлийг эрчимжүүлэхэд чухал ач холбогдолтой байх болно.
“ITACTIC” арга хэмжээ бол бидний дижитал шилжилтийн бодлого, инновацын экосистем юу хийж чаддаг, хаашаа тэмүүлэхээ харуулдаг стратегийн индикатор юм.
Кибер халдлага, зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, хариу арга хэмжээ авах чадавхыг бэхжүүлэх зорилтын хүрээнд эрх зүйн орчныг сайжруулах, онц чухал дэд бүтцийн аюулгүй байдлыг хангах, хүний нөөцийн чадавхыг сайжруулах, хамтын ажиллагааг өргөжүүлэх, сөрөн тэсвэрлэх чадавхыг сайжруулах чиглэлээр бид тасралтгүй арга хэмжээ авч хэрэгжүүлж байгааг онцоллоо.
Төрийн байгууллага, хувийн хэвшил, кибер аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээ болон мэдээллийн аюулгүй байдлын аудит хийх тусгай зөвшөөрөл бүхий компаниуд, онц чухал мэдээллийн дэд бүтэц бүхий байгууллагуудын төлөөлөл болох 280 гаруй мэргэжлийн албан хаагч тус форумд оролцсон юм.

