Үйл явдал1 мин унших
Улс тунхагласны баярын 101 жилийн ойн баярын мэнд хүргэе

Тэртээ 1924 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдөр Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, хаант засгаас Бүгд Найрамдах засаглалд шилжиж, хамжлагат ёсыг халан, үндэсний ардчилсан өөрчлөлт, эрх зүйн чухал зарчмууд, улс төрийн цоо шинэ тогтолцоог хуульчлан баталгаажуулсан нь өдгөө УЛС ТУНХАГЛАСНЫ БАЯР болон түүхэнд тэмдэглэгдсэн.
Тусгаар Монгол Улсын эрх чөлөөт иргэн таньд Улс тунхагласны баярын 101 жилийн ойн баярын мэнд хүргэе.
