Үйл явдал1 мин унших
Монгол бахархлын өдөр хүндэтгэлийн чуулгандаа оролцлоо

2026 оны Монгол бахархлын өдөр буюу Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 864 жилийн ой, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойд зориулсан УИХ-ын хүндэтгэлийн чуулган 2026 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 10:00 цагт хуралдлаа.
Их Эзэн Чингис хааны мэндэлсний 864 жилийн ой, “Монгол бахархлын өдөр” бол Монголчууд бидний хувьд өвөг дээдсийнхээ түүх, их үйл хэрэг, төрт ёсны уламжлал, үндэсний үнэт зүйлсээ эргэн санаж, бахархан дээдлэх эрхэм өдөр билээ.
Дэлхийн түүхэнд нэрээ мөнхөлж, Монгол хэмээх нэрийг ертөнцийн чихнээ дуурсгасан Их Эзэн Чингис хааны өв, үзэл санаа, эв нэгдэл, төрт ёсны уламжлал нь өнөөдөр ч бидний үнэт өв, бахархал хэвээр байна.
Түүхээ мэддэг, өв соёлоо дээдэлдэг, эв нэгдлээ эрхэмлэдэг, эх орныхоо ирээдүйг хамтдаа бүтээдэг байх нь Монгол хүн бүрийн үүрэг, хариуцлага юм.


Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
