Байр суурь3 мин унших
Н.Учрал: Надад хүн сургаж, туршлагажуулж авах цаг алга, тиймээс нам бус туршлагатай Цэцийн гишүүнд санал тавьж ажиллуулахаар санал тавьсан юм!
УИХ-ын чуулганы /2025.11.28/-ны өдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн гишүүн Л.Өлзийсайханыг чөлөөлж, УИХ-ын Тамгын газрын даргаар томилох асуудлыг хэлэлцлээ.
УИХ-ын дарга Н.Учрал гишүүдийн асуултад хариуллаа.
УИХ бүтэн жилийн хугацаанд ямар ямар хуулийг батлан гаргав гээд дүгнэх хэрэгтэй. Ажлын хэсэг байгуулж анхааралтай ажилласнаараа бол тоогоо алдсан юм байна. ЗГ-ын ажилтай зэрэгцэж төрийн албан хаагч нарыг тал талд дууддаг. Тэд ажлын хэсгийн хуралд суудаг боллоо. Төрийн албан хаагч нар, тэр гишүүн дуудсан, энэ ажлын хэсэг дуудсан, засаг дуудсан гээд яаман дээр байж байгаа хүн алга.
Би өнөөдөр Их хурлын даргын захирамжаар байгуулчихсан 58 ажлын хэсгийг захирамжийг цуцална.
Бүгдээрээ юу хийхээ мэдэхээ болилоо, ядаж юу хийхгүйгээ мэддэг байя гэж би зорьж байгаа. Өнөөдрөөс би ажлын хэсгүүдийг цэгцэлж 7-10 ажлын хэсэг л байгуулъя. Засгийг хуулиа оруулж ир гэж шахна. Тийм учраас засаг ажлаа хийх хэрэгтэй. Ийм л зарчмаа барья. Хуулийн хугацаатай томилгоонуудаа хийгээд ажил төрөлдөө оръё.
Тэгэхээр Ц. Баатархүү гишүүнд хэлэхэд надад нэг сар өгчих өө. Би ЗГ-ын кабинетыг real time-аар бүх их өгөгдөлд суурилсан мэдээлэл гаргуулдаг болгосон. Үүн шиг Их хурлын 126 гишүүнд энэ бүх мэдээ мэдээллүүдийг дата болгоод real time-аар хардаг болгоно. Үүнийг сарын хугацаанд бэлдээд та бүхэнд хүргүүлнэ. Их хурал Үндсэн хуулийг зөрчсөн ямар ч үйлдэл гаргаж болохгүй. ҮХЦ-д байгаа гишүүд л зөвхөн Үндсэн хуулийг хамгаална гэж байхгүй Их хурал өөрөө Үндсэн хуулийн зөрчилтэй ямар ч хууль тогтоомж баталж, зөрчиж болохгүй.
Одоо туршлагажих цаг байхгүй. Төрийн албан хаагчийг авчраад Тамгын газрын даргаар тавих шиг амархан юм надад алга. Гэхдээ надад хүн сургаж авах, хүн туршлагажуулж авах цаг алга. Бид өнгөрсөн хугацаанд Үндсэн хуулийн зөрчилтэй шийдвэрүүд дэг зөрчсөн үйлдлүүд удаа дараа гаргажээ. Үүндээ үнэлэлт дүгнэлт хий. Тийм ч учраас 2019, 2023 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн энэ дэд ажлын хэсгийг ахлаад тухайн үед Тамгын даргаар ажиллаж байсан.
Яг таны хэлснээр улс төрийн нам эвсэлд огт харьяалагдаж байгаагүй Цэцийн гишүүн Л.Өлзийсайхан даргыг УИХ-ын Тамгын даргаар ирж ажиллаач гэж Их хурлын даргын хувиар хүссэн юм. Ингээд миний хүсэлтийг хүлээж аваад ирж байгаа энэ зориг, итгэл үнэмшил үнэхээр өөрийнхөө парламентын ардчиллыг илүү бэхжүүлэх үзэл санааныхаа төлөө тэр хуулийн ноён оргил болсон албан тушаалаас татгалзаад ирж байгаад нь бид хүндэтгэлтэй хүлээж аваад ажлаар нь шахаад явах нь зөв байх гэж бодож байгаа.
Их Хурлын Тамгын газрын дарга бол Их хурлын даргын хуулийн зөвлөх биш. Дээрээс нь Их хурлын Тамгын дарга манай энэ байнгын хорооны ахлах зөвлөхүүдэд би одоо та бүхэнд хандаж хэлье. Та бүхэн улс төрч нарт үгүй гэж хэлж сур. Улс төрчид дураараа авирлавал наадах чинь хууль зөрчинө уучлаарай гэж хэлж хэлж сур. Хаалгыг нь саваад гарч сур. Тэрнээс биш ингээд улс төрчдийн үгэнд ордог улс төрчид дур дураараа юм ярьдаг. Эцсийн эцэст хэн хохирч байгаа юм. Төрийн албан хаагч нар л хохирч байна.
Сэтгүүлч Ц.Соёлмаа
