Үйл явдал1 мин унших
Цэргийн тангараг" өргөх ёслолын ажиллагаа боллоо

Зэвсэгт хүчний 339 дүгээр ангийн хугацаат цэргийн алба хаагчдын эх орондоо үнэнчийн баталгаа болсон “Цэргийн тангараг" өргөх ёслолын ажиллагаа, нээлтэй хаалганы өдөрлөг зохион байгуулагдлаа.

Арга хэмжээнд Зэвсэгт хүчний 339 дүгээр ангийн удирдлага, бие бүрэлдэхүүн болон Баянхонгор аймгийн ЗДТГ-ын удирдлага, ард иргэд, хугацаат цэргийн алба хаагчдын ар гэрийн төлөөлөл оролцсон юм.
Энэ үеэр хугацаат цэргийн алба хаагчдын бэлтгэсэн “Жагсаалын үзүүлэх тоглолт”, “Гардан тулааны үзүүлбэр” мөн урлагийн мэндчилгээг хүрэлцэн ирсэн хүндэт эцэг эхчүүд, зочид төлөөлөгчдөд толилуулав.
Үйл ажиллагааны төгсгөлд сургалтын төвийн “Шилдэг салааны захирагч, "Шилдэг салааны орлогч” нарыг тодруулан, шилдэг дайчдад Барилга-инженерийн удирдах газрын даргын “Талархлын захидал” болон "Онц буудагч", "Онц сурлагатан", "Тамирчин дайчин" тэмдэг гардуулсан байна.
Сэтгүүлч Б.Хонгорсайхан

