Үйл явдал1 мин унших

"ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН АМЬДРАЛЫН ТУРШЛАГА, ХҮЧИРХИЙЛЭЛ ҮЙЛДЭХ БАЙДАЛ" судалгааны үр дүнгийн талаарх хурал боллоо

"ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН АМЬДРАЛЫН ТУРШЛАГА, ХҮЧИРХИЙЛЭЛ ҮЙЛДЭХ БАЙДАЛ" судалгааны үр дүнгийн талаарх хурал боллоо
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд

УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд Азийн хөгжлийн банк нь жендэрт суурилсан хүчирхийлэлтэй холбоотой эрэгтэйчүүдийн хандлага, зан үйл амьдралын туршлагын талаар анхны "Монгол Улс дахь эрэгтэйчүүдийн амьдралын туршлага, хүчирхийлэл үйлдэх байдал" судалгааныхаа цогц үр дүнг танилцуулах хуралд оролцож үг хэллээ.

Тус судалгааг Нэгдсэн Үндэстний Байгууллагын "Эрэгтэйчүүд ба хүчирхийлэл" олон улсын судалгааны арга зүйгээр хийсэн бөгөөд хот, хөдөө орон нутгийн 18-49 насны 400 эрэгтэйг хамруулж, эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэж буй хүчирхийллийн тархалт, шалтгааныг тодорхойлсон.

Судалгааны үр дүнгээс харахад судалгаанд оролцогч эрэгтэйчүүдийн дийлэнх нь жендэрийн эрх тэгш байдлыг дэмждэг ч хүчирхийллийг өөгшүүлсэн хортой хэвшмэл ойлголт, зан үйл бодитоор оршсоор байна.

Сэтгүүлч Б.Хонгорсайхан

Хүний эрхХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2017
  2. 2016
  3. 2014
  4. 2013
  5. 2012