#Коммент1 мин унших
Т.Мөнхсайхан: Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг ДНБ-ний 6 хувьд хүргэх санал дэмжигдлээ

2027 оныг Эрүүл мэндийг дэмжих жил болгон зарласны үр дүн бодитоор гарч эхэллээ.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг бодитой нэмэгдүүлэх шаардлагыг хатуу тавьж, Монгол Улсын хөгжлийн 2026–2030 оны үндсэн чиглэлд эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг 2027 онд ДНБ-ний 5 хувьд, 2028 оноос ДНБ-ний 6 хувьд хүргэхээр зарчмын зөрүүтэй санал гаргасан. Түүний гаргасан санал УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэшдэн батлагдлаа.
Тус шаардлага нь хатуу ч эрүүл мэндийн салбарын тогтвортой санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүлэхэд чухал алхам боллоо.
2026 оны байдлаар салбарын санхүүжилт ДНБ-ий дөнгөж 2.6 хувь байгаа нь цалингийн бодит нэмэгдлийг хангах боломжгүй. Он гараад эмч, сувилагч, ажилтнуудын цалинг үе шаттайгаар 75%-иар нэмэх зорилт тавьсан. Гэвч одоогоор зөвхөн 15%-ийн нэмэгдлийг ЭМД-ын санд тусгагдсан.
Үлдсэн 60%-ийн нэмэгдлийг мөн ЭМД сангаас гаргах тохиолдолд даатгалын сангийн тогтвортой байдал эрсдэлд орох бөгөөд иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж буурах өндөр эрсдэлтэй.
Дээрх санал хэрэгжсэнээр Засгийн газрын эрүүл мэндийн салбарынханд амласан цалингийн бодит нэмэгдлийг бүрэн хангах боломж нээгдэх юм.

Сэтгүүлч Б.Хонгорсайхан



