Онцлох мэдээ1 мин унших

Монгол Улс хиймэл оюун, их өгөгдлийн ур чадвар олгох 3 жилийн хөтөлбөрийг "Оракл" компанитай хамтран хэрэгжүүлж эхэллээ

Монгол Улс хиймэл оюун, их өгөгдлийн ур чадвар олгох 3 жилийн хөтөлбөрийг "Оракл" компанитай хамтран хэрэгжүүлж эхэллээ

Монгол Улс “Цахимаар нэн түрүүнд” бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд өнгөрсөн 9 сард их өгөгдөл, хиймэл оюуны үндэсний стратегийг Засгийн газрын хуралдаанд танилцуулсан бөгөөд ирэх таван жилийн хугацаанд тус стратегийн дөрвөн зорилтыг хэрэгжүүлэхээр 66 төсөл, арга хэмжээг зохион байгуулна. 

Монгол Улс хиймэл оюун, их өгөгдлийн ур чадвар олгох 3 жилийн хөтөлбөрийг "Оракл" компанитай хамтран хэрэгжүүлж эхэллээ

Тус стратегийн хоёрдугаар зорилтод Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаанд тулгуурлан ёс зүйтэй, хариуцлагатай хиймэл оюуны тогтолцоог бүрдүүлнэ.” хэмээн тодорхойлсон бөгөөд энэхүү зорилтыг хэрэгжүүлэхээр “Оракл” компанийн “Skills Development Initiative” санаачилгад нэгдэн, хамтын ажиллагаагаа эхлүүллээ.

Ингэснээр дэлхийд технологийн хөгжлөөр тэргүүлэгч “Оракл” компанийн “Oracle Academy” хөтөлбөрөөр дамжуулан Монгол Улсын 60,000 эмч, багш,төрийн албан хаагчид болон иргэдэд олон улсын түвшний сургалтын хөтөлбөр, дижитал платформуудыг үнэ төлбөргүй ашиглуулах боломжийг бүрдүүллээ.

Цахим Засгийн газарХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025

Дата архиваас

  1. 2023
  2. 2021
  3. 2014