Байр суурь2 мин унших
О.Алтангэрэл: Хэрвээ малчдаа түлш, бензинээр таслах гэж байгаа бол эртхэн хэл, ердийн хөсөгтөө бэлдье!
Сэтгүүлч Ц.Соёлмаа
Одоохон...
Байр суурь2 мин унших
Сэтгүүлч Ц.Соёлмаа
УИХ-ын чуулганы /2025.12.04/-ны өдрийн хуралдаанаар Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн О.Алтангэрэл:
Амралтын өдөр нь хүүхдүүдээ дотуур байрнаас нь аваад гэртээ авчраад 2 хонуулчхаж чадахгүй байна. АИ-92 тасарчихлаа. Улаанбаатар хотод очер дугаар үүсээд эхэллээ. Суманд нэг литр АИ92-ын үнэ шагийн үнэд орчихсон олдохгүй дээрээс нь 3,300 төгрөгийн үнэтэй байна. Би сая тойргоор яваад ирлээ, 3500 хүрчихсэн. Малчны хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг хууль санаачлагчид нь буцаая гээд байнгын хороо шийдчихсэн. Мал,малчинтай холбоотой юм ярьж байхад сайд нь байхгүй, ямар сэтгэл нь өвддөггүй юм. Отроор явж байгаа нимгэн нойтон гэртэй, түлээ түлшгүй малчид ядарч байна.