Байр суурь2 мин унших
Ц.Туваан: Хөдөө аж ахуйн тухай хууль нь хэрэгждэггүй хуулийн тоог нэгээр нэмчих вий дээ!
Сэтгүүлч Б.Хонгорсайхан
Одоохон...
Байр суурь2 мин унших
Сэтгүүлч Б.Хонгорсайхан
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ:
УИХ-ын гишүүн Ц.Туваан:
Анхдагч хуулийн төслийг дэмжиж байгаа. Орон нутагт ард иргэдтэй уулзаад явахад ялангуяа салбарт хамаарч байгаа малчид хууль хэрэгжихгүй байна. Малчны тухай хууль гээд сайхан хууль гарсан. Огт хэрэгжихгүй байгааг малчид хэлж байна. Тэгэхээр ч энэ шиг хууль маань хэрэгждэггүй хуулийн тоог нэгээр нэмчих вий дээ. Тийм учраас хэлэлцүүлгийн шатанд нь сайжруулаад, илүү амьдрал руу ойртуулаад батлаад явсан нь зөв байх.
Нэгт, Урамшуулалтай холбоотой асуудал дээр яах вэ? Нэг их ноцтой юм алга. Гэхдээ ХАА-н салбар дэлхий дээр урамшуулалгүй явна гэж байхгүй. Ялангуяа манайд байхгүй. Хүн хоол, өмсөх хувцсаа бэлдэх зүйл рүүгээ дэмжиж, хангамжийг нь нэмэгдүүлэх, нийлүүлэлтийг нь нэмэгдүүлэхэд урамшуулалгүй явна гэж байхгүй. Тэгэхээр энэ дотор нэг заалт байна. Тухайлбал чанартай холбогдуулж урамшууллын асуудлыг нь авч үзнэ гээд. Үүнийг далимдуулаад ЗГ ХАА-н салбарын бэлтгэж байгаа бүтээгдэхүүн юмыг чинь чанаргүй байна гэж хэлээд урамшууллыг нь хасчихна шүү!
Хоёрт, ХАА-н салбар ялангуяа МАА-н салбар дээр залуу малчин гэж байхгүй болчихсон. Байгаа хэд нь гэр бүл байхгүй ганц бие. Гэр бүлтэй хэсгүүд нь төв газар луу хүүхдүүдээ дагаад орчихдог. Үүнийг малчны хуулиар зохицуулна гээд ерөнхий тавиад орхичихсон байна. Нөгөө малчны хууль чинь хэрэгжихгүй байгаа шүү. Агрономи, малын эмч малын зоо техник бүгдээрээ тэтгэврийн нас даваад явцгаачихсан. Үүнийг бодитой оруулсан зүйл ХАА-н хууль дээр алга. Хөдөө орон нутагт суман дээр түүхий эд бэлтгэлийн хууль дээр биччихсэн байгаа тогтолцоонуудтай холбоотой нэг ч газар байхгүй. Склад байгуулаад анхан шат шатны түүхий эдийн арчилгаа , тордлогоо хийгээд давслаад чанар хангадаг байгууллага байхгүй. Муу хэлэгддэг нөгөө хэдэн ченжүүд чинь авсан болоод л явж байгаа.