Үйл явдал1 мин унших
Б.Түвшин: Ард олныхоо аян замын ерөөлөөр 8 өдөр 3700 гаруй км замыг алжаалгүй туулж нийслэл хотод ирэв
Түмэн олныхоо итгэлийг хүлээж сонгогдсон төрийн түшээгийн хувьд ард иргэдийнхээ дуу хоолой, тулгамдсан асуудлыг сонсож шийдвэрлэх зорилго өвөртлөн 2025 оны 11-р сарын 23-ны өдөр нийслэл хотоос нутгийн зүг хүлгийн жолоо залав.
Ар монголын минь заяа буяныг даасан Богд Очирваань Отгонтэнгэр хайрханыхаа өвөрт орших Отгон сумаас ажлаа эхлүүлснээр 24 сумынхаа 4000 орчим иргэнтэй уулзлаа.
Цаг агаар хүйтэн, цас ихтэй ч нутгийн зон олон минь танхим дүүрэн, халуун дулаан сэтгэлээр угтан авч, санал хүсэлтээ идэвхтэй илэрхийлж байлаа.
Ард олныхоо аян замын ерөөлөөр 8 өдөр 3700 гаруй км замыг алжаалгүй туулж нийслэл хотод ирэв.

