#Тойрог1 мин унших
Угтаалын Сангийн аж ахуй байгуулагдсаны 65 жилийн ой тохиож байна

Төв аймгийн Угтаалцайдам суманд Угтаалын Сангийн аж ахуй байгуулагдсаны 65 жилийн ой, ургацын баярын хурал ёслол төгөлдөр боллоо.
1961 оны 3 дугаар сарын 27-нд Атрын анхны аяны хүрээнд байгуулагдсан Угтаалын Сангийн аж ахуй нь Монгол Улсын газар тариалангийн хөгжил, хүнсний үйлдвэрлэл, атар газар эзэмших их үйлсийн түүхэнд онцгой байр суурь эзэлдэг билээ. Атар газрыг эзэмших анхны шанг татсан 76 залуугийн хөдөлмөр, зүтгэлээр эхэлсэн тариалангийн их үйлс олон үеийн тариаланч, механикжуулагч, агрономичдын хичээл зүтгэлээр өнөөдрийг хүртэл үргэлжилж байна.
УИХ-ын гишүүн Ц.Туваан:
Угтаалын САА нь 1973 онд 54 мянган тонн үр тариа хураан авч улсын хэмжээнд тэргүүлсэн түүхэн амжилтыг бүтээж, ургацын аварга тариаланчид, хөдөлмөрийн алдартнуудын өлгий нутаг болсон юм.
2026 онд нийт 357.5 га талбайд хүнсний ногоо тариалж, 8,171 тонн ургац хураан, нэг га-гаас 228.5 центнер ургац авч, аймгийн хэмжээнд тэргүүн байр эзэлсэн нь үе үеийн тариаланчдын хөдөлмөр, хичээл зүтгэл, үйлдвэрлэлийн туршлага, ур чадварын бодит үр дүн юм.
Тус ойн баяр, ургацын баярын хурлаар газар тариалангийн салбарын түүхэн замнал, үе үеийн тариаланчдын хөдөлмөр, бүтээлийг алдаршуулж, өнөөдрийн амжилт, цаашдын хөгжил, үйлдвэрлэлийн боломжийн талаар тэмдэглэн өнгөрүүллээ.




Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн

