Үйл явдал1 мин унших
Олон улсын хүний эрхийн өдөр тохиож байна

1948 оны 12 дугаар сарын 10-нд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейгаас “Хүний эрхийн түгээмэл тунхаглал”-ыг баталснаар өнөөдөр бид хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулсан түүхэн өдрийг дэлхий нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлал тогтсон билээ.
Хүний эрх бол зөвхөн нэг өдрийн баяр тэмдэглэл бус, төр, нийгэм, иргэн бүрийн өдөр тутмын хариуцлага юм. Ардчиллын үнэт зүйлсийг хамгаалж, шударга ёсыг бэхжүүлэхийн үндэс нь хүний эрхийг бодитойгоор хангах үйл хэрэг.
Энэ өдрийг тохиолдуулан хүн бүрийн нэр төр, эрх чөлөөг дээдэлж, эрх зөрчигдөх бүхий л хэлбэрийн эсрэг нэгдэн тэмцэхийг уриалж байна. Бид хамтын хүчээр эрхийн хамгаалалтыг бодит болгох ёстой.
