Байр суурь2 мин унших

Ж.Энхбаяр: Зөвхөн гаалийн татвараар зохицуулалт хийгээд энэ зовлон дуусахгүй, баруун бүсийг бодлогоор дэмжих хэрэгтэй

УИХ-ын чуулганы /2025.12.11/-ний өдрийн хуралдаанаар “Тогтоолд нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд, Эдийн засаг хөгжлийн сайд Ж.Энхбаяр гишүүдийн асуултад хариуллаа.

Энэ татварын зохицуулалт эцсийнх байгаасай гэж найдаж байна. Өмнө нь 8 удаа хийсэн. Дандаа баруун бүс нутагт ган зуд боллоо гэсэн. Яагаад гэвэл тэнд тэжээлийн үйлдвэрлэл гурил үйлдвэрлэл явагдахгүй байна. Татвар тарифын хамгаалалтыг нь буулгаад хаячихаар, тэнд хөрөнгө оруулж үйлдвэрлэл явуулах сонирхол төрөхгүй байна. Атрын 4 дүгээр аяны зорилгоор 200 мянган га талбайд тэжээлийн таримал нэмэгдүүлэх томоохон бодлого явж байгаа. Аймгуудад 3-4 удаа бичиг очсон. Баруун бүс нутгийн аймгуудаас газар тэлье, тариа тарья, ногоо тарья, тэжээл тарья гэдэг санаачилга одоо хүртэл алга байна.

Бид  маш их хүч хөрөнгө зарж байж дотоодоосоо улаан буудайгаар 100% аваад, хангаад гурил үйлдвэрлээд 100% хангаж чадсан. Гурил үйлдвэрлэл явна гэдэг нь тэжээлийн үйлдвэрлэл дагаж гарч байгаа улаан буудайн үйлдвэрлэлийн 30% тэжээл болж байдаг. Их Хурал хуулийн бодлогод өөрчлөлт оруулсан. Гурил үйлдвэрлэл унасан. Газар тариалан унасан, үр дагавар нь энэ. Бид ашигт малтмалаа ухаж зараад валютаар авдаг ажил руугаа буцаж орж байна. Тогтвортой, хатуу, үндэсний дотоодын үйлдвэрлэл, аж ахуйг нь  дэмжсэн бодлогыг тууштай явуулах хэрэгтэй. Баруун бүс нутаг дахиж энэ малын тэжээл, гурилын асуудалд орохгүйн тулд дотоод тариалалт дээр онцгой анхаарч ажиллах хэрэгтэй байна. Тэрнээс гаалийн татвараар зохицуулалт хийгээд байвал энэ зовлон чинь дуусахгүй. Иймд баруун бүс нутагт тэжээлийн үйлдвэрлэл, усалгаатай газар тариаланг хөгжүүлэхэд бодлогын дэмжлэг хэрэгтэй байна.

Сэтгүүлч Ц.Соёлмаа

Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, ХүнсХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2017
  2. 2016
  3. 2015
  4. 2014
  5. 2013