Байр суурь1 мин унших
Ж.Алдаржавхлан: Гаднаас олон төрлийн бүтээгдэхүүн гаалийн тарифгүй орж ирэхэд, ямар үр дагавар гарах вэ?
УИХ-ын чуулганы /2025.12.11/-ний өдрийн хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлэв.
УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан:
Зарчмын хувьд дэмжиж байгаа. Хэлэлцээр нь хийгдээд явчихсан учраас болгоомжлох хэдэн зүйл байгаа. Эдийн засгийн сайд Оросын холбооноос 50 мянган тонн мах авахад бэлэн байгаа гэж хэллээ. Дотоодын махны үйлдвэрлэлд яаж нөлөөлөх вэ. Хэдэн жилийн дараа их хэмжээгээр махаа Оросын холбоо руу гараад, дотооддоо махаа олж чадахаа болиод ард түмэн бухимдаж, жинхэнэ инфляц өсөх юм биш биз. Үүн дээр манайхан тооцоолол, хамгаалалт бодож байгаа юу?
Гурван жилийг бүтэн зураглалаар харж байгаа хүн байхгүй. 367 төрлийн бүтээгдэхүүн гаалийн тарифгүй орж ирнэ. Монголын хүнсчид үүнтэй өрсөлдөхөд бэлэн үү. Үүнийг өнөөдөр буюу /2025.12.11/-ний өдөр энэ протоколд оруулж байгаа. Монголчууд махаа гадагшаа чөлөөтэй гаргаад өөрсдийнхөө дотоодын хэрэглээн дээр хүнд байдалд орох юм биш биз. Манай Ерөнхийлөгч өөрсдөө л хүнсээ үйлдвэрлэх ёстой л гэж хэлсэн. Гаднаас олон төрлийн бүтээгдэхүүн гаалийн тарифгүй орж ирээд ямар үр дүнд хүрэх юм бол.

Сэтгүүлч Ц.Соёлмаа
