Байр суурь2 мин унших

Т.Доржханд: Гадаадын банк оруулж ирэхэд маш нээлттэй хандах ёстой!

УИХ-ын чуулганы /2025.12.18/-ны өдрийн хуралдаан эхэллээ. Монголбанкны Ерөнхийлөгчийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Т.Доржханд:

Сангийн яаманд  цуг ажиллаж байсан. Санхүүгийн чиглэлээр маш сайн мэргэшсэн, ийм төрийн албан хаагч дээрээс нь Эдийн засгийн хөгжлийн яаманд  ажиллаж байсан. Санхүүгийн зах зээлийнхээ асуудлыг сайн мэддэг мэргэжилтэн хүн нэр дэвшүүлж байгаад тааламжтай хүлээж авч байна. Төсвийнхөө бодлогыг мэддэг, санхүүгийн зах зээлээ ойлгодог, мөнгөний бодлогоо харж чаддаг хүн Монголбанканд ажиллаж, Засгийн газартайгаа  ойлголцоод явахад  нэмэртэй байдаг. Нэг,Монгол банкны үүрэг юу юм бэ. Энэ банкны үүрэг нь инфляц биш шүү. Ханш байдаг. Төгрөгийн тогтвортой байдлын хамгийн чухал нь  ханшаа тогтвортой барих  асуудал. Дараа нь нөөц. Монголбанкны  Ерөнхийлөгч  маш муухай ааштай , нөөцөө тэврээд байж байдаг хүн байх ёстой. Мэдээж алт чухал. Зарим эдийн засагчид алт үнэтэй боллоо, алтаа зар гээд байдаг тэр буруу. Алтаа 100-300 тоннын  нөөцөд хүргэчих юм бол дэлхийн бүх хөрөнгө оруулалтын банкнууд хүрч ирээд маш их хэмжээний бага хүүтэй зээлийн эх үүсвэрийг Монголын зах зээлд нийлүүлэх бүрэн боломжтой. Ийм байдлаар зээлийн хүүг асар богино хугацаанд  буулгах, эдийн засгийн хөшүүрэг нь бий болно. Үүнд анхаарч ажиллах хэрэгтэй.

Хоёр, мөнгөний бодлого нь төсвийн бодлогын тохируулагч болж явдаг. Зах зээл дээр мөнгө байхгүй тохиолдолд, бодлогын хүүгээ буулгах замаар зах зээл рүү мөнгөө оруулаад явж байх ёстой. Өнөөдөр ийм байдал үүсээд буйг анхаараарай. Төсөв нэг жилээр батлагддаг бол мөнгөний бодлого  улирлын шинж чанартай, тохируулагчийн үүрэг гүйцэтгэж явдаг. Гадаадын банк оруулж ирэхэд маш нээлттэй хандах ёстой.

Т.Доржханд: Гадаадын банк оруулж ирэхэд маш нээлттэй хандах ёстой!

Сэтгүүлч Ц.Соёлмаа

УИХ-ын үйл ажиллагааХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025
  3. 2024
  4. 2023
  5. 2021

Дата архиваас

  1. 2023
  2. 2012
  3. 2011
  4. 2009