Байр суурь1 мин унших
Ж.Алдаржавхлан: Иргэд хайрга, дайрга олборлуулахыг хүсэхгүй байвал гомдлоо гаргах эрх нь нээгдэж байгаа
УИХ-ын чуулганы 2025.12.19-ний өдрийн нэгдсэн хуралдаанар Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Хууль санаачлагч УИХ-ын Ж.Алдаржавхлан гишүүдийн асуултад хариуллаа.
Орон нутаг гэхээсээ илүү уул уурхай, ашигт малтмалын олборлолтын бүсэд амьдарч байгаа иргэд өөрөө өөрийнхөө орчинд ямар нэгэн ашигт малтмал буюу хайрга дайрга олборлуулахыг хүсэхгүй байвал мөн өөрийнх нь эрхийг зөрчиж байвал гомдлоо гаргах эрх нь нээгдэж байгаа. Хуучин тийм юм байгаагүй.
Байгаль хамгаалагч улсын байцаагч хортой нөхцөл үүсвэл зогсоно гэсэн заалт байгаль хамгаалах хууль дээр байгаа. Хортой нөхцөл гэдэг нь яг юуг хэлэх вэ гэдэг нь тодорхойгүй. Тиймээс байгаль орчинд нөлөөлөх үнэлгээ хийлгүүлэх заалтыг оруулж ирснээрээ гомдол гаргах эрх нь үүсэж байгаа. Тйимээс иргэний эрх талаасаа чухал зүйл болж байгаа юм.
Сэтгүүлч Б.Хонгорсайхан





