#Коммент3 мин унших
Уул уурхайн бодлогыг улс төржүүлэх бус, эдийн засгийн бодит тооцоо, үндэсний эрх ашигт тулгуурлан шийдвэрлэх нь зүйтэй!

Сэтгүүлч Б.Хонгорсайхан
Одоохон...
#Коммент3 мин унших

Сэтгүүлч Б.Хонгорсайхан
Энэ хуулийн өөрчлөлтөөр:
-“Эрдэнэт үйлдвэр”-ийн ашиглалтын хугацааг уртасгах;
-Шинэ зэсийн төслүүдэд хөрөнгө оруулалт татах;
-Монгол Улсын зэсийн салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх;
-Олон улсын татварын жишигт нийцсэн орчныг бүрдүүлнэ.
УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа: "Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт энэ хаврын чуулганаар хэлэлцэгдэж байгаа. Хаврын чуулганаар маш олон тулгамдсан асуудлуудыг шийдэж байгаа олон хууль тогтоомжууд хэлэлцэж парламент бол нэлээн ачаалалтай дээр нь хэлэлцүүлэг өрнөсөн чуулган болж байгааг онцолж хэлье. Олон хориг саад тавигдсан байсан. Олон жил хүлээсэн шийдвэрээ шийдлээ хүлээсэн асуудлууд эцэслэгдэж байгаа. Үүний нэг бол Ашигт малтмалын тухай хууль орж ирсэн. Энэ хуульд анх ЗГ-аас өргөн барихдаа 47.5 дахь заалт буюу АМНАТ-ийн өсөн нэмэгдэх АМНАТ-ийг 1-5% болгож бууруулаад үүнд Эрдэнэт үйлдвэр орохгүй байхаар томьёолж оруулж ирсэн. Энэ санал дээр эсрэг санал гаргаж, хасах саналыг ажлын хэсгийн хүрээнд миний бие Б.Уянга гишүүний хамт санаачлан оруулсан!
Гэхдээ өнөөдөр 2029 оны 1 сарын 1 хүртэл энэ АМНАТ-ийн бууруулсан хувь хэмжээг мөрдөхгүй байх санал бүх түвшинд дэмжигдээд явж байна. Өнөөдөр эцсийн хэлэлцүүлэг чуулганаар орох гэж байна. Тийм учраас миний бие тодорхой сэдэв дээр дахин шийдэл гаргаж байгаа гэдгээ мэдэгдэхийг хүссэн юм. Энэ хуулийн 47.5 дахь заалтын хэрэгжилтийг ямар үндэслэлээр хойшлуулав гэж...
О.Батнайрамдал гишүүн АМНАТ-ийн асуудал ОНТРЭ-д нөлөөлөх гэж байна. Үүний дараа АМНАТ ярих ёстой гэж байгаа. Ашигт малтмалын хуулийн 47.2.2-т зааснаар бусад нийт төслийнхөө тухайн төслийн үр өгөөжийг 51%-аас дээш байна гэх юм уу, 53%-аас дээш байна гэх юм уу дээд хязгаараа тогтоочихсон нөхцөлд нэмэгдэх рояалтигаа хуулийн хүрээнд нэмэх эрх нь УИХ, ЗГ-т байгаа. Энэ бол нөлөөлөхгүй.

Гэхдээ өнөөдөр нэгэнт ОТ-н бүлэг ордын хүрээнд яригдаж байгаа Онтрэ компанийн эзэмшиж байгаа 2 лицензтэй холбоотой. Энэ АМНАТ-ийн асуудлыг хойшлуулж байгаа энэ цаг хугацаанд УИХ-ын гишүүн П.Сайнзориг нарын гишүүдийн хамтаар хуулийн 47.5-д нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг санаачилж байгаа юм.
Энэ ямар өөрчлөлт оруулах гэж байна вэ гэхээр…
47.5-даа өсөн нэмэгдэх татварыг 1-5% байя. Гэхдээ зарим гишүүд, нийгмийн хардаж сэрдэж харж байгаа Онтрэ гэдэг компанитай холбоотой, Онтрэ гэдэг компанийн эзэмшиж байгаа 2 лицензтэй холбоотой асуудлыг орхихын тулд ОТ-н бүлэг ордод энэ заалт хамаарахгүй гэдэг байдлаар хуулийн төслийг өргөн барьж, хэлэлцүүлэх болохоо мэдэгдэж байна" гэв.