Үйл явдал1 мин унших
Олон улсын эмэгтэй уурхайчдын өдрийн мэнд хүргэе

Уул уурхайн салбарын хөгжил дэвшилд мэдлэг, ур чадвар, хөдөлмөр зүтгэлээрээ үнэтэй хувь нэмэр оруулж яваа Монголын нийт эмэгтэй уурхайчдадаа Олон улсын эмэгтэй уурхайчдын өдрийн мэндийг хүргэе.
Миний бие “Эрдэнэт үйлдвэр” хэмээх их айлд ажиллаж байх хугацаандаа уурхайчдын хөдөлмөрийн үнэ цэнэ, хариуцлага, мэргэжлийн ур чадварын онцлогийг биеэр мэдэрч ирсэн бөгөөд ялангуяа уул уурхайн салбарт ажиллаж буй эмэгтэйчүүд үйлдвэрлэлийн өндөр хариуцлага, ур чадвар шаардсан орчинд үүргээ гүйцэтгэхийн зэрэгцээ гэр бүл, нийгмийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байдагийг онцлон тэмдэглэхийг хүсэж байна.
Уул уурхайн салбарт ажиллаж байсан, энэ салбарын жаргал зовлонг гадарлах УИХ-ын гишүүний хувьд уул уурхайн салбарын бодлого нь эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ хүний хөгжлийг дэмжсэн, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг хангасан, эмэгтэй уурхайчдын мэдлэг, туршлага, манлайллыг үнэлж, тэдний ажиллах таатай орчин, тэгш боломжийг бүрдүүлсэн бодлого байх ёстой гэж үздэг.
Энэ утгаараа бодлогын түвшинд эмэгтэй уурхайчдын ажиллах орчин, мэргэжлийн өсөлт, нийгмийн хамгааллыг дэмжих чиглэлд анхаарч ажиллаж байна.
Эх орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж яваа нийт эмэгтэй уурхайчдадаа эрүүл энх, аз жаргал, ажлын өндөр амжилтыг хүсэн ерөөе.







