Байр суурь2 мин унших
Ж.Золжаргал: Зориудаар нэр төр унагаж, залуу гишүүдийг мохоох зорилготой, новшийн ажиллагаанууд тасралтгүй явагдаж байна!
УИХ-ын чуулганы /2025.12.19/-ний өдөр УЕП-ын орлогчоор М.Чинбатыг сунган ажиллуулах асуудлыг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн Ж.Золжаргал:
Бид чөлөөт нийгэмд амьдарч байгаа хүн. Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх нь эрх чөлөөтэй үндсэн хуулийн баталгаатай. Энэ нь зөв хэрэг. Биетээр болон нийгмийн сүлжээнд. Гэхдээ УИХ-ын гишүүний нэр овгийг нь ашиглаад, баталгаажсан цэнхэр тэмдэгт ашиглаад үүсгэж өөрийнх нь ярьж хэлдгийн эсрэг зүйл тараадаг маш бүдүүлэг бөгөөд онцгой хортой ийм үзэгдлүүд байна. Жишээ нь Дорж, Бат гишүүн тэдэн төгрөг авчээ гэж хаа, хамаагүй аккаунтаас нийтэлчихдэг. Энэ асуудлыг шийдээч гэж цагдаагийн газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст хандаад явахаар үзэл бодлоо илэрхийллээ. Үзэл, бодлоо илэрхийлэх нь Үндсэн хуулийн заалт.
Хүн үзэл бодлоо илэрхийлэх хэрэгтэй. Харин Болдын нэрийг өөрийг нь бичиж байгаад, Батын аккаунт гэдэг хуурмаг, цэнхэр тэмдэгт үүсгээд,өөр зүйл харуулдаг. Энэ бол гэмт хэрэг гэдэг нь илэрхий. Үүндямар арга хэмжээ авах юм бэ гэдгийг нэр дэвшигчээс асууя. аа Энэ бол нийгмийн сүлжээн дэх сахилгагүйтэлт биш байна. УИХ бол Монголын хууль тогтоодог, хуулийн хэрэгжилтийг хангуулах, хянах үүрэгтэй байгууллага.
Иргэдийн төлөөлөл болж орж ирсэн хүнийг сууж байгаа энд орж ирсэн хүнийг юм ярихаар нь тэнд хиймэл аккаунт үүсгээд нэр хүндийг нь гутаадаг. Энэ бол Монголын төрийн үйл ажиллагааг сулруулах үр дагавартай, зориг зүрх гаргаад явж байгаа. УИХ-д ороод явж байгаа залуучуудыг мохоох зорилготой. Ийм хөгийн новшийн ажиллагаанууд тасралтгүй явагдаж байна.
Сэтгүүлч Ц.Соёлмаа





