Үйл явдал1 мин унших
Тэргүүн Шадар сайд ОХУ-ын "Газпром" НХН-ийн төлөөлөгчидтэй уулзлаа
Хөршийн харилцаа
Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр ОХУ-ын “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн орлогч дарга В.А.Маркелов тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Монголын талаас уг төсөл нь эдийн засаг, нийгмийн бодит хөгжил, шинэчлэлийг дэмжих стратегийн ач холбогдолтой томоохон бүтээн байгуулалт болохыг онцлон тэмдэглэж, төслийг хэрэгжүүлэх явцад Монгол Улсын хүртэх үр өгөөжийг хамгийн өндөр түвшинд байлгах чиглэлд Засгийн газар онцгой анхаарч ажиллахаа илэрхийллээ.
Эх сурвалж:
МҮОНТВ



